МШТХ-ны 14 дэх удаагийн Дээд Лигийн финалын багууд тодорлоо. Мираж болон " Санхүүгийн итгэлт групп- Ариг банк" - ны баг"Хаан даатгал", Шинэ өнөөдөр" багийг 2:0-ийн харьцаагаар тус тус хожиж финалд шалгарлаа. Хагас шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. "Хаан даатгал" багийн Батхишиг хоёр, Болор-Эрдэнэ, Мөнх-Өлзий нар тус бүр нэг хожсон ч багийн гол тоглогчид Бэгз, Баярмагнай нар учраадаа хожигдсоноор аваргын тоглолтоос мултарлаа. Тэд хүрэл медалийн төлөө "Шинэ өнөөдөр" багтай ирэх Баасан, Ням гарагт тоглох боллоо. "Санхүүгийн итгэлт групп- Ариг банк"-ны баг 5:2-ын харьцаагаар "Шинэ өнөөдөр" багийг хожиж Дээд Лигийн финалд анх удаа шалгарлаа. Тус багийн тоглогч Должинзуу хоёр, Индра , Лхагва-Эрдэнэ, Сэр-Од нар тус бүр нэг хожиж багаа ялалтанд хүргэсэн байна. "Шинэ өнөөдөр" багийн хожлыг Лхагвасүрэн, Төрболд авчирсан ч, баг нь хожигдлоо. Ийнхүү тойргийн тоглолтонд 1,2 байрт эрэмблэгдсэн "Хаан даатгал", "Шинэ өнөөдөр" багууд хүрлийн төлөө, харин 3,4-өөр гарсан Мираж болон Санхүүгийн итгэлт групп-Ариг банкны баг аваргын төлөө тоглох боллоо. - Залуучууд хурдтай, хүчтэй байна. Өмнө 8:4-өөс барьж хождог байлаа. Энэ удаад өөрөө баригдаж хожигдлоо. Аргагүй цаг нь иржээ гэж улсын 4 удаагийн аварга Я.Бэгз Мираж багт ялагдсаны дараа ингэж хэллээ.
ОУХМ Б.Батхишиг
ДМ М.Тэмүүлэн
ДМ Г.Сэр-Од
СМ З.Төрболд