МЕКСИКИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ФАНАТУУД ЗОДОЛДОЖ, 26 ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

2022-03-07  

No description available. Мексикийн Киуератаро- Атлас багийн тоглолтыг үзэж байсан 26 фанат хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Хоёр багийн тоглолтыг үзэж байсан фанатууд зодолдож, цагдаа хүчнийхэн хүчрэхгүй болсон учир тэмцээнийг 63 дахь минутанд зогсоохоос өөр аргагүй байдалд тулжээ. -Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч, эмгэнэл гэж зарлаагүй ч, энэ бол эмгэнэлт явдал. Эмнэлэгт хүргэгдсэн 26 хүнээс гурвынх нь амь нас дээсэн дөрөөн дээр, 10 нь хүнд, 13 нь хөнгөн бэртэлтэй гэж Мехсико хотын эмнэлгийн эмч нар тодорхойлсон гэж Киуератаро хотын мэр хэлсэн. Уул нь зочин баг 0:1-ээр хошуучилж байсан юм. Гэнэт эмх замбараагүй байдал үүссэн. Үүнийг цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зогсоож дийлээгүй учраас зодоон бүх цэнгэлдэхийг хамрах хэмжээн хүрсэн. Тиймээс тоглолтыг зогсоосон нь зөв. Үзэгч, фанатуудын аюулгүй байдал, эрүүл мэнд чухал. Энэ байдлыг хангаж чадаагүй цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олонд хатуу арга хэмжээ авна гэж Мексикийн Хөлбөмбөгийн Холбооны удирдлага байр сууриа хатуу илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?