Анхандаа итгэл муутай байлаа. Гэхдээ багийн тоглолт эрс сайжирснаар энэ бодол өөрчлөгдсөн. Лигийг тэргүүлж буй МСИ багийг талбай дээр нь 2:3-аар , Евертон багийг сүүлийн тойрогт 5:0-ээр бутниргэлээ. Багийн уур амьсгал илтэд сэргэсэн. Довтолгоо эрс сайжирсан. Кэйне зөвхөн хоёр тоглолтонд 6 гоол орууллаа. Бусад нь ч хоосонгүй. Бид үлдсэн 12 тойрогт бүх хүчээ шавхана. Хамгийн боломжит үр дүнд хүрэхийг зорино. Мэдээж эхний 4-д эрэмблэгдэж байж Аваргуудын Лигт тоглох эрхээ халаасална. Үүний төлөө л зорино. Бүх зүйл санаснаар, хялбар болохгүй нь ойлгомжтой. Тиймээс тоглолт бүр өндөр хариуцлагатай гэж Тоттенхэмийн дасгалжуулагч Конте хэлсэн. Түүний адил эхний дөрөвд орох зорилгыг Арсенал баг тавьсан. Тэд сүүлийн тойрогт Ватфордыг талбай дээр нь 2:3-аар хожиж, МЮ багийг гүйцэж түрүүлэн топ-4 багт одоогоор эрэмблэгдсэн. Тоттенхэмийн довтлогч Кэйне Эвертоны хаалганд 3 гоол шигтгэж хеттрик хийснээр Премьер Лигийн хамгийн олон гоол оруулсан довтлогчоор бүртгэгдлээ. Тэр 270 тоглолтонд гарч, 176 гоол оруулжээ.
ПРЕМЬЕР ЛИГИЙН БУСАД ТОГЛОЛТЫН ДҮН:
Б.ПҮРЭВДОРЖ