Австрийн даруухан Зальцбург багийг талбай дээрэн хүлээн авч, 7:1-ээр буулган авч, германчууд "хичээл заалаа". Тэд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 8:2-оор итгэл дүүрэн ялж, шигшээ наймд шалгарлаа. Байер Мюнхен баг өнгөрсөн улиралд шигшээ наймд бүдэрсэн. Тэд Францын Парис Сан Жермен багт бүдэрч байсан. Харин Ливерпуль баг Италийн Интерт талбай дээрээ 0:1-ээр хожигдож, өмнө нь оруулсан 2 гоолын зөрүүгээр дараачийн шатанд шалгарлаа. - Маш эвгүй баг. Хамгаалалт нягт. Довтолгоо хурц. Бид эхний тоглолтонд 2:0-ээр хожсон тул хожлоо хамгаалах тактик баримталсан. Түүндээ ч хүрлээ. Бидэнд эцсийн үр дүн чухал. Энэ улиралд бид Аваргуудын Лигт түрүүлэх зорилго тавьсан гэж Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп хэллээ.