Японд “Монгол иргэдийн нэгдсэн холбоо” байгуулагдаж 5-р сарын 22-нд Анхдугаар их хурлаа хийсэн байна. Холбооны хүндэд ерөнхийлөгчөөр Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал сонгогдож, тэргүүнээр нь Япон дахь “Халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн А.Долгион томилогджээ. Холбооны үндсэн зорилго нь Японд сурч ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, улсаа өргөн хүрээтэй, зөв зохистойгоор сурталчлан таниулах, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа ажээ.
А.САЯН