Европын нэгэн цаг үеийг эзлэгч, акул багийн нэг болох Манчестер Юнайтед багийн уруудалт үргэлжилсээр байна. Тэд сүүлийн найман жилд нэг ч цом өргөсөнгүй. Хоёр улирлын өмнө Европа Лигийн финалд Испанийн Виллярил багт хожигдож, цомоо алдсанаас хойш өөдтэй амжилт үзүүлж чадсангүй. Энэ жил Английн Премьер Лигт эхний дөрөвт багтаж чадахгүй нь үндсэндээ тодорхой болсон. Өөрөөр хэлбэл ирэх улиралд Аваргуудын Лигийг өнжинө. Английн Лигийн болон цомын аваргаас аль хэдийнээ хасагдсан. - Ийм том баг сүүлийн 8 жилд нэг ч цом өргөсөнгүй. Энэ бол гунигтай түүх гэж МСИ багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла хэлсэн нь хоосон үг биш юм. Тэгвэл тэд Аваргуудын Лигийн хасагдах шатны хариу тоглолтонд Испанийн Атлетико Мадрид багт талбай дээрээ 0:1-ээр шившигтэйгээр хожигдлоо. - Бид юу ч чадсангүй. Багийн довтолгоонд асуудал байна. Энэ бол Роналдод асуудал байна гэсэн үг гэж Паул Погва багийнхаа довтлогчид, тэр дундаа Роналдод бурууг тохлоо. Ийнхүү МЮ Аваргуудын Лигийн шигшээ тоглолтоос хасагдлаа. Одоогоор Английн Ливерпуль, Манчестер Сити, Германы Байер Мюнхен, Испанийн Реал Мадрид, Атлетико Мадрид, Португалийн Бенфика багууд шигшээ наймд шалгараад байна. Маргааш Челси- Лоск, Ювентус- Виллярил багуудын тоглолтоос хамаарч, хоёр баг нэмэгдэнэ.