Ливерпуль- Бенфика Байер Мюнхен - Виллярил Реал Мадрид- Челси Манчестер Сити- Атлетико Мадрид Ийм сугалаа таарлаа. Хамгийн сул өрсөлдөгчийг Ливерпуль сугалав. Хамгийн хүнд нь Челсид оногдов. - Бид өнгөрсөн улиралд Реал Мадридыг хожиж финалд шалгарсан. Финалд Манчестер Ситиг ялж аваргалсан. Энэ хоёр багтайгаа дахин халз тулах боллоо. Түүний дараа Ливерпультэй юм уу, Байер Мюнхен багийн хожсонтой нь таарна. Цомоо хамгаалахад гурван даваа л үлдлээ. Бид амжилтаа давтах болно. Өнгөрсөн улиралд биднийг тооцооноос хассан байсныхаа горыг багууд амссан. Тэгвэл бидний түрүүлсэн нь санамсаргүй явдал биш гэдгийг бид үзүүлнэ. Челси багтай оноолт таарахаас зугтах, тойрдог болох цаг ирсэн гэдгийг бид харуулах болно гэж Томас Тучель ВВС спортод ярилцлага өгөхдөө онцоллоо. Өөрөөр хэлбэл Челси баг аваргын төлөө тоглох болно гэж тэр хэллээ.
Э.ОТГОО