Тэр бэлтгэлдээ согтуу, гуйвсаар талбай дээрээ гарч ирсэн нь сэтгүүлчдийн дуран хараанаас мултарсангүй. Түүний фанатууд нь Парис Сан Жермен баг Аваргуудын Лигийн шигшээ 16-аас хасагдсан, Лигия 1-ийн тоглолтонд Монако багт 3:0-ээр хожигдсонд Неймарыг буруутгажээ. Олон жил хүлээсэн итгэл найдварыг нь хөсөрдүүллээ гэж түүнийг сошиал орчинд хүчтэй шүүмжилсэн нь Неймарыг архидахад хүргэжээ. - Тайвшрахын тулд архидахаас өөр арга замыг олсонгүй. Гэхдээ бэлтгэлээ таслахгүй санаатай цэнгэлдэхдээ ирсэн гэж тэр өөрийгөө зөвтгөсөн байна. - Реал Мадрид багт нэр төртэй хожигдсон. Хожсон тоглолтыг л " хулгайлуулсан" гэж хэлж болно. Гэлээ гээд гутрах хэрэггүй юм. Монако багт эсэргүүцэл үзүүлж чадалгүй хожигдлоо. Энэ арай дэндэнэ. Бидэнд эцсээ хүртэл тулалдах сэтгэхүй дутлаа. Ийм байж болохгүй гэж Поччеттино багаа шүүмжиллээ. Монако багт 3:0-ээр хожигдсон ч, Францын Лигия 1-ийн аваргаар 10 дахь удаагаа тодорно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Тэд араасаа нэхэж буй Сант Этиен багаас 15 оноогоор тасарсан. ПСЖ шиг баг гүйцэгдэнэ гэж байхгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин Лигия-1 -д түрүүлсэн ч, ирэх улиралд Поччеттиног ПСЖ -т үлдэнэ гэдэгт итгэх хүн цөөрчээ.