Б.БАТ-ОРГИЛ /Хүний их эмч/: НҮҮРНИЙ БУЛЧИН ТАТАЛДАХ ЗОВИУРТАЙ ӨВЧЛӨЛ

2022-03-28  

 Хүний тархинаас гардаг 12 хос мэдрэлийн 7-р мэдрэл нүүрний мэдрэл юм. /n.facialis/  Нүүрний мэдрэлийн өвчлөлийн хөнгөн хэлбрийн нэг нүүрний булчингийн байнга таталдах хам шинж илрэнэ. 50-с дээш насны бүсгүйчүүдэд ихээхэн тохиолдоно.

                                  

  Нүүрний мэдрэл нь халуун хүйтэн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, нүд, зовхи, хацар, уруул, нүүрний булчингийн хөдөлгөөний үйл ажиллагаа, арьсны уян хатан чанар, гоо сайханы толь болгох үүрэгтэй. Өнгөц, гүн мэдрэхүйн тэжээллэг байх ховдог чанар нь гоо сайханы арчилгаа, шилдэг бүтээгдэхүүнээр хооллохоос гадна даавруудын ялгаруулалтын ундарга болдог.

 Нүүрний мэдрэлтэй хамт нэгэн судлаар явах тараагуур судсыг хамгаалах яс булчинд бүтэцийн өөрчлөлт гарсанаар тараагуур судасны лугшилт, чичиргэн булчингийн агшилтыг хэт цочроосноос таталт үүсдэг. Энэ таталт нь эрдсийн солилцоо, хүний өөрийн амьдралын хэв маяг, осол гэмтэл, чихрийн шижингийн болон бусад өвчний хүндрэлийн үед вирусын халдварын улмаас үүсэх эмгэг өөрчлөлт юм.

 

 Эхний зурагт өөрчлөлт ороогүй. Дараагийн зурагт гарсан өөрчлөлтийн нөлөөгөөр таталт үүсэх нөхцөл бүрдэнэ.

 Нүүрний мэдрэл тархины тараагуур судсанд наалдац үүсэх, дарагдсанаар нүүрний булчинд тараагдсан нүүрний мэдрэлийн хүрээлэлд мэдрэлгүйгээр таталтын шинж тэмдэг илрэх бөгөөд үүнийг нүүрний таталт гэнэ. Нүүрний таталт голдуу  нэг талдаа илэрдэг тул талласан нүүрний таталт гэж нэрлэдэг. Нүүрний таталт нь нүднээс эхлэн таталдаж, улмаар ам уруултай хавсран давтамжтай таталдана. Байнгийн нүүрний жирэлзсэн таталдаа улам ихсэж, нүд хацрын хэлбэр өөрчлөгдөж, зовиуртай өвчлөл болдог.

 Нүүрний таталтанд эхлээд эмэн эмчилгээ бтокс эмчилгээ хийнэ. Бтоксийг 2-3сар тутамд тогтмол тариулах шаардлагатай бөгөөд давтагдах тусам үр дүн нь багасна. Харин тариа болон бтокс эмчилгээ нь өвчний үүсгэвэрийг арилгах эмчилгээ биш тул үр дүнгүй тохиолдолд бичил судасны мэдрэл чөлөөлөх мэс ажилбар (MVD, microvascular decompression)’-ыг хийнэ.

 Бичил судасны мэдрэл чөлөөлөх мэс ажилбар нь нүүрний мэдрэл судсанд дарагдсанаар үүдэлтэй нүүрний таталт эсвэл гурвалсан мэдрэлийн өвдөлт гавлын ясанд зүсэлт хийж дарагдсан тархины судсыг мэдрэлийн хооронд мэс заслын материалыг оруулж салгаж өгөх мэс засал юм. Сүүлийн үед мэс заслын тоног төхөөрөмжийн хөгжил болон мэс заслын явцын хяналтын төхөөрөмж ашигласнаар гаж нөлөөг бууруулсан мэс засал хийгдэх боломжтой. Мэс заслаас хойш 10жилийн дараа дахисна 10% орчимоор мэдэгдэж байна.

Нүрний таталтаас сэргийлэхийн тулд:

Сэтгэлээр унахгүй байх, ажил, амралтаа зохицуулах, вирусын гаралтай өвчлөл, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, архи, тамхины хэрэглээг багасгах, амин дэмээр элбэг хүнс хэрэглэх, нүүрний тэжээллэг тос, иллэг, нүүрний мэдрэл, чичиргээт булчнгийн дасгал хийж байх шаардлагатай.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Г.Батмядаг:энэ мэдээлэл маш их таалагдлаа.энэ эмчилгээг хийлгэх хэрэгтэй байгаа.холбогдох хаяг утсаа өгөөч. 2022-09-02
Оюун:Сайн байна уу. Б.Батболд эмчээс зөвлөгөө авах үзүүлэх аүсэлтэй байх тул хаяг утасны дугаарыг өгөх боломж байна уу. 86110055 2022-09-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?