МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүнийг сонголоо. Нийтдээ 19 хүн нэр дэвшсэнээс Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй 84, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал 66, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр 65 , Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар ижил 61 санал авч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Монголын Биатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй улиран сонгогдсон бол, П.Буяндэлгэр тэргүүтэй бусад гишүүд нь анх удаа шинээр сонгогджээ. Өмнө нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Б.Баттүшигийг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Наранбаатарыг, дэд ерөнхийлөгчөөр Л.Одбаярыг сонгосноор МҮОХ- ны удирдлагын шинэ баг ийнхүү бүрдлээ.
Э.ОТГОНЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна