ПОРТУГАЛИЙН БАГ” КАТАР-2022 ” ДАШТ-Д ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА

2022-03-31  

Европын аварга Итали, Португали болон Орос, Польш, Украйн зэрэг багууд хэсгээсээ шууд шалгарч чадаагүй учир нэмэлт тоглож хийж буй. Оросын багийг ОУХБХ-оос хассан. Тоглолт үргэлжилж буй. Европын хэсгээс Португалийн баг Туркийг 3:1, Хойд Македоныг 2:0-ээр дараалан хожиж Катар-2022 ДАШТ-д оролцох эрхээ халаасаллаа. Туркийн хаалганд Ливерпуль багийн довтлогч Диего Жоата, Хойд Македоны хаалганд Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч Бруно Фернандос хожлын хоёр гоолыг оруулснаар Португалийн үндэсний шигшээ баг ДАШТ-д тоосоо өргөх боллоо. Португалийн багийн хувьд маш их шинэчлэгдэж буй. Роналдо( МЮ), Бруно( МЮ), Диего Жоата (Ливерпуль), Бернанд Силва( МСИ) зэрэг Английн Премьер Лигийн топ багуудад тоглож буй. Мөн Атлетико Мадрид багийн довтлогч Жао Феликсийг нэрлэхэд хангалттай. Пепегээр удирдуулсан хамгаалалт нь нягт, Жоатагаар ахлуулсан хүчтэй довтолгоотой Португалийн багтай таарахаас бүгд болгоомжилж буй аж. – МЮ баг маань тун тааруухан үр дүн үзүүлж байгаа. Энэ улиралд бид цом өргөхөөсөө өнгөрсөн. Цорын ганц боломж бол Катарын ДАШТ-д багаараа түрүүлэх. Бид Европын аварга, Конференсе Лигийн аварга болсон. Бие биенээ харц, хөдөлгөөнөөрөө ойлгодог хүчирхэг үндэсний шигшээ баг бүрэлдсэн. Бид ихийг хүлээж байна. Бидний гол өрсөлдөгч бол Англи, Францын баг л байх болно гэж Бруно ВВС-д хэлсэн байна.

No description available.

No description available.

Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?