Улирал өндөрлөх дөхөж байна. Бид Аваргуудын Лигийн шигшээ наймд Атлетико Мадрид багтай таарсан. Дараа нь Премьер Лигийн тэргүүллийн төлөө Ливерпультэй учирна. Ливерпуль сүүлийн бүх тоглолтоос хожсон. Биднийг хожихгүй байх гэж найдаж байна. Учир нь бид ч гэсэн хожлоос өөр зүйлийг мэдэхгүй баг. Хэн хожсон нь энэ улиралд түрүүлэхээ баталгаажуулна. Тиймээс маш чухал тоглолт биднийг тосож буй. Бид хожиж гэмээнэ сүүлийн 5 улиралд 4 дэх түрүүгээ авах болно. Харин Ливерпуль багийн хувьд 2 дахь нь болох юм. Мөн Атлетико Мадрид багийг хожиж байж Аваргуудын Лигийн хагас шигшээд үлдэнэ. Аль аль нь Европын топ багууд. Гэхдээ энэ хүнд давааг давж л байж " жимсэнд" хүрнэ гэж Пеп Гвардиолла хэллээ.