ЛИВЕРПУЛЬ ПРЕМЬЕР ЛИГИЙГ ЕРДӨӨ 2 ЦАГ 37 МИНУТ ТЭРГҮҮЛЛЭЭ

2022-04-04  

 Манчестер багийг нэхэж буй Ливерпуль баг Ватфордыг 2:0-ээр хожсоноор 72 оноотой болж, энэ улиралд ПЛ-ийг анх удаа тэргүүлсэн. Түүний араас МСИ, Челси, МЮ багууд тоглолтоо хийсэн. Энэ тойргийн тоглолтонд МЮ баг Лэйтэрсити-тэй оноо хуваалцаж, Челси өөрийн талбай дээрээ 1:4-өөр Бренфорд багт бут ниргүүлсэн. Харин МСИ тоглолтын 5, 25 дахь минутанд Бруйн, Гундаган нарын гоолын ачаар Бурнлейг хожиж, тэргүүллээ хадгаллаа. - Багууд сууж байна. Бидний хувьд ч ялгаагүй. ПЛ- т хэн түрүүлэхийг долоо хоногийн дараа Ливерпультэй хийх тоглолт шийднэ. Бид хожвол түрүүлнэ, тэд хожвол бид цомоо алдана. Тиймээс тэр тулаанд бэлдэж байна. Наана нь бөгөөд, цаана ч хожигдох эрх бидэнд байхгүй. Ливерпуль багаас бид ердөө ганц онооны илүүтэй. Оноо тэнцэхэд ч бид цомоо алдах аюултай гэж Пеп Гвардиоалла хэллээ. - Хүн бүр л тоглолтыг дор бүрнээ дүгнэдэг. Өнөөдрийн хожил бидэнд нэг л зүйлийг мэдрүүллээ. Бид түрүүлэх боломжтой болжээ. Хоёр цаг ч гэсэн хүснэгтийг тэргүүлж, МСИ-ийн өмнө бичигдлээ. 10 онооноос хөөж барьсан. Долоо хоногийн дараа үүнийгээ " чулуу болгох" үлдлээ. Энэ бол Аваргуудын Лигийн финалаас ч дутахгүй тоглолт болно гэж Клопп ВВС-д тодотголоо.

No description available.

No description available.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?