КОНТИ ИТАЛИЙН ХӨЛБӨМБӨГТ ХЭРЭГТЭЙ, ТҮҮНЭЭС БИШ " ТОТТЕНХЭМ" ЧУХАЛ БИШ...

2022-04-04  

Ингэж Италийн спортын "Газзетта" сонинд бичлээ. Тоттенхэмийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа зарцуулснаас Италийн хөлбөмбөгөө хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь дээр. Ядаж Сериа- А лигээ чанаржуулья. Улмаар шигшээ багаа чангатгая гэж тэргүүн нүүрэнд нь бичихдээ, өнгөрсөн улиралд Интерийг Серия-А лигийн аварга болгосон Конти дасгалжуулагчийг санан дурслаа. Тэрбээр сүүлийн 11 жилд нэг ч түрүүлээгүй Интерийг дахин аваргын цом өргүүлж, Конти өөрөө улирлын шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн. Гэхдээ түүнийг Серия -А клуб удирдахаас илүүтэйгээр Италийн шигшээ багийг удирдах ёстой гэх байр суурийг тус сонины сэтгүүлчид дэвшүүлсэн байна. Учир нь Италийн шигшээ баг хоёр дахь ДАШТ -ээ дараалан өнжих болсон. Холбооны ерөнхийлөгч Карло Тавиччо саналаар огцорсон. Шигшээ багаа удирдаж "Евро-2020"-д аваргын цом өргөж, тухайн цагтаа магтан дуулагдаж байсан Манчинигийн хувьд ч ижил хувь заяа хүлээж буй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Харин Контигийн хувьд юуны өмнө Европа Сhampions Ieaguè-д Тоттенхэм багаа оруулах чин эрмэлзлэлтэй. Бусад ажил нь дараа болох нь. Тэрбээ яг одоогоор Тоттенхэм багийг удирдаж, Топ-5 багт оруулаад байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?