-Манчестер Сити бол Пеп Гвардиоллагийн удирдлага дор Европын топ багийн нэг болж "томорсон". Энэ бол зөвхөн ялалтын төлөө л зүтгэдэг баг болсон. Рахим Стеерлинг, Кэвин Де Бруйн гээд үргэлж гоолын төлөө " ангуучилдаг" олон сайн тоглогчтой. Хэн нь гоол хариуцсаныг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс тэдний довтолгоо хамгаас осолтой. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт МСИ түрүүлэх байсан. "Челси"-г аз л түшсэн. Тиймээс энэ жилийн гол фаворит багаар Манчестер Ситиг би нэрлэнэ. Ийм л хүчирхэг багтай бид шөвгийн наймд таарсан. Бид тэдний хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Аз болоход олон гоол алдсангүй. Нэг гоолын зөрүүг арилгах амар гэж бодож байж болох. Гэхдээ МСИ-шиг багт нэг гоол оруулах ч амаргүй гэж Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симоне хэллээ. - Нэг гоолын зөрүү гэдэг бол ялалтын баталгаа хараахан биш. Атлетико урдаа тав, хойноо таван тоглогчтой. Хариу тоглолтонд бид маш хянамгай байх ёстой. Тэдний тавьсан урхинд орж болохгүй. Тэд эхний тоглолтонд манай хаалганд нэг ч цохиж чадаагүй. Талбай дээрээ тэд арай өөрөөр тоглоно. Довтолгоо ч ширүүснэ. Тэд бол багаараа довтолж, багаараа хамгаалдаг. Энэ тактикийн эсрэг л зогсох хэрэгтэй. Бид зөвхөн хамгаалах гэж Испанийг зорихгүй гэж МСИ багийн ахлагч Бруйн байр сууриа илэрхийллээ. Тэд ялсан тохиолдолд Реал Мадрид- Челси-гийн хожсонтой тоглох юм. Өнөөгийн нөхцөлөөс харвал Реал Мадрид л тэдний учраа болох болов уу. Учир нь Реал Мадрид баг Челсиг талбай дээр нь 1:3-аар хожсон.