РЕАЛ МАДРИД " ЭРГЭН ИРЖЭЭ"..

2022-04-07  

Сүүлийн хоёр улиралд Аваргуудын Лигт сураг нь тасарсан Реал Мадрид баг эргэн ирснээ дахин зарлалаа. Тэд энэ улиралд түрүүлэх магадлал өндөр байсан "Парис Сан Жермен" багийг шөвгийн 16-д " зайлуулсан" бол, 2020-21 оны улирлын Аваргуудын Лигийн цомыг эзэмшигч Английн "Челси" багийг талбай дээр нь 1:3-аар бутниргэлээ. Гурван гоолын хоёрыг нь мөргөж, гурав дахийг нь хаалгач Мэнди, хамгаалагч Рудригер нарын алдааг ашиглан гоолдсоноор Бензема дахин хет трик хийлээ. Бэртэл авснаас хойш аргагүй л ПСЖ-ий эсрэг тоглохоос аргагүй болж талбайд гарч байсан Бензема формондоо оржээ. Челси баг Испанид, Реалын талбайд 2 гоолын зөрүүтэйгээр хожно гэдэг бол тэнгэрт халин нисэж буй бүргэдийн амнаас идшийг нь булаахтай ижил хүнд даалгавар юм. Харин Реал Мадридын дараачийн учраа хэн бэ? гэдгийг л мэргэжилтнүүд тааж ядаж байна. Атлетико Мадрид- МСИ багийн ялагч нь тэдэнтэй таарна. Одоогоор магадлал өндөртэй нь МСИ болж таарч байна.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?