Мэргэжлийн боксийн хүнд жингийн аварга домогт боксчин Мухаммед Али буюу Кассиус Марселиус Клей.Жр 74 насандаа таалал төгслөө. Паркинсоны өвчин, амьсгалын хурц өвчний улмаас сүүлийн хэдэн жил биеийн байдал нь хүндхэн байсан түүнийг Аризона мужийн Финикс хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад таалал төгссөнийг ABC ньюс мэдээлэлжээ. Тэрээр спортын замналынхаа турш 61 тулаан хийж 56 удаа ялалт байгуулж түүнийхээ 37 нь хүнд цохилтоор ялж, 5 удаа ялагдаж байжээ. Мөн 1960 оны Ромын Олимпоос хагас хүнд жинд алтан медаль авсан.