ЧЕЛСИ" АВАРГАА ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ

2022-04-13  

 Талбай дээрээ 3:1-ээр хожигдсоноос бүх зүйл эхэлсэн. "Реал Мадрид" ч өөрийгөө шигшээ дөрөвд хэдийнээ шалгарсан гэж тооцсон. Тиймээс ч хэт тайвширсан байсан. Харин гинжнээсээ өөр алдах зүйлгүй "Челси" баг " өлсгөлөн бар" шиг довтолж, эхний хагаст Майсон, Рудригер нарын гоолын ачаар 3:3 болгож, оноог тэнцүүлж чадсан. Хоёрдугаар хагаст Марко Алонсо, Тимо Вернер нар хоёр гоол нэмж оруулсны нэгийг нь шүүгч тооцоогүй. Гэвч 4:3 гэдэг гоолын харьцаагаа хадгалж чадсан бол Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд төвөггүй шалгарах байсан. Гэвч тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө, 88 дахь минутанд Модричийн дамжуулалтыг Родриго гоолдсоноор бүх зүйл шинээр эхэлсэн. Нэмэлт цагт Бензема мөргөж гоолын харьцааг 5:4 болгож өөрчилснөөр 13 удаагийн аварга Реал Мадрид шөвгийн дөрөвд шалгарлаа. - Бид төлөвлөснөөрөө тоглосон. 3 гоол оруулна гэдэг зорилгодоо хүрсэн. Даалгэвраа биелүүлсэндээ тайвширчихлаа. Хожсон гэдэгтээ арай л эрт итгэчихлээ. Төгсгөлийг хайхарсангүй. Өөрсдийнхөө боломжийг өөрсдөө хаалаа. Нэмэлт цагийн тухайд сэтгэл зүй нөлөөллөө. Шокноосоо гарч чадалгүй байсаар хожигдлоо. Маш том, дэндүү үнэтэй сургамж авлаа гэж Томас Тучель тоглолтыг дүгнэв.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?