
-"Атлетика Мадрид" багт давуу байдал олгож болдоггүй. Эхлээд л гоолдчихвол тэднийг хожих амаргүй. Учир нь тэд шигүү хамгаалалтанд шилжчихдэг. Тоглогчдыг бэртээхээс ч сийхгүй. Бохир тоглолттой. Үе үе сөрөг довтолно. Ийм л тактиктай. Тиймээс талбай дээрээ 1:0-ээр хожсон бидний хувьд Диего Симоне болон түүний хөвгүүдэд дадсан аргаараа тоглох боломжийг нь олгоогүй. Өөрсдөө ч айхтар довтолсонгүй. Хэд хэдэн гоолын боломжийг тоглолтын төгсгөлд бид алдсан. "Атлетико Мадрид" ч гэсэн тэнцүүлэх боломж үүсгэж байсан. Диего Симоне бол маш бохир тоглолттой. Түүнийгээ хэрэглэж байсан учраас тоглолт сүүлдээ мөргөлдөөнд хүрэхдээ тулж байлаа. Бидний хувьд үр дүнгээ хамгаалсан.Гоол алдчихаад, дахиад л зүтгэх гэсэн тактикийг баримталсангүй. Гоё тоглолт биш, үр дүнгээ хамгаалсан тоглолт гэдгийг үзүүллээ. Одоо бидэнд амьсгаа авах цаг ч алга. Английн Лигийн цомын аваргын хагас шигшээд Ливерпуль багтай тоглоно. Багийн ахлагч Бруйн, гол хамгаалагч Хай Валкер нар бэртэл авсан нь асуудал дагуулах нь. Мөн Премьер Лигийн аваргын төлөө Ливерпуль багтай " уралцаж" буй тул оноо алдах эрхгүй болсон. Үргэлжлээд "Реал Мадрид" багтай хагас шигшээд тулна. Ачаалал их байх нь гэж Пеп Гвардиолла хэлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна