Оны төгсгөлд бид 10 оноогоор хоцорч явсан. Харин сүүлийн 15 тоглолтонд 13 хожил авлаа. Карабао цомд түрүүллээ. Английн холбооны цомын аваргын финалд шалгарлаа. Челсиг хожвол энэ улирлын хоёр дахь цомоо өргөнө. Бенфика-г хожиж, Аваргуудын Лигийн хагас шигшээд үлдлээ. Дээр нь Премьер Лигийн аваргын төлөө Манчестер Сити багтай урд хойноо орон өрсөлдөж байна. Эхний тойрогт бид дэндүү тааруу тоглолт үзүүлснээс болж МСИ хол тасарсан. Удаан, хөшүүн, бөмбөгөндөө хүрч чадахгүй, сүүлчийн шугамыг эзэлж чадалгүй, айлын талбай руу бөмбөгийг хол цөлж, өрсөлдөгчдөө илүү боломж олгож байсан. Аз болоход Премьер Лиг хоёр тойрогтой юм. Энэ бүх алдаагаа залруулснаар МСИ-ийн яг ар шилэн дээр ирсэн. Одоо биднийг тогтоох баг үгүй болсон. Ердөө л ганцхан онооны зөрүүтэй болсон. Бид хожиж, тэд тэнцэхэд Ливерпуль урд нь гишгэх боломжтой гэж Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп хэллээ. Тэд сүүлийн тойрогт 2:0-ээр Эвертон багийг буулган авсан бол, түүний гол өрсөлдөгч МСИ баг Ватфордыг 5:1-ээр бутниргэсэн.