Довтолгооны төлөвлөгөө биелсэн. Реал Мадридын хаалганд 4 гоол оруулна гэдэг бол амаргүй. Довтолгооны хэсэг энэ хүнд хэцүү даалгаврыг биелүүлж чадсан. Хэрвээ бид хамгаалалтандаа алдаа гаргаагүй бол асуудлыг Манчестер хотод шийдчих байлаа. Харамсалтай нь, хамгаалалтын бүдүүлэг алдаанаас болж 3 гоол алдсан нь нөхцөл байдлыг хүндрүүллээ. Нэг гоолын зөрүү гэдэг бол хожлын баталгаа биш. Тиймээс тоглолтыг шинээр эхлэх болох нь. Бидэнд өчүүхэн давуу тал бий. Түүнийгээ хамгаалж чадвал бид финалдана. Гэхдээ зөвхөн хамгаалалтанд найдаж болохгүй. Хөлбөмбөгийн ертөнц Реал Мадрид ямар баг вэ? гэдгийг мэднэ. Тиймээс бид хамгаалалтанд тулгуурласан, сөрөг довтолгоог толилуулах болно. Эхний тоглолтоос ялгарахгүй тоглолт болох болов уу, гэж төсөөлж байна. Дээд хурд, өндөр ур чадварт тулгуурласан, харилцан довтолсон нээлттэй тоглолт биднийг хүлээх болно. Хамгаалахаас гадна, айлын хаалганд гоол оруулж чадах аваас бид финалдана. Бүх л зүйл тоглогчлоос хамаарна. Айлын талбайд оруулсан гоолын ач холбогдлыг үгүйсгэсэн нь бидэнд ашигтай туслаа. Тэгэхээр энэ давуу талд түшиглэсэн тоглолтын тактикийг боловсруулна гэж Пеп Гвардиолла Times сонинд ярилцлага өглөө.