КЛОПП: ТОГЛОЛТ БҮР ЭЦСИЙНХ ЮМ ГЭЖ БИД ХАНДДАГ..

2022-04-28  

Ливерпуль энэ улиралд онцгой хүчирхэг байгаа. Английн Карабао цомыг өргөсөн. Английн хөлбөмбөгийн холбооны цомын аваргын финалд Челситэй шалгарсан. Премьер Лигийн аваргын төлөө МСИ багтай өмнө хойноо орон " уралцаж" буй. Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд шалгарсан. Дараагийн гуравт, түрүүлбэл нэг улиралд 4 цом өргөх юм. Клоппын удирдлагын 5 жилд Ливерпуль Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт гурав дахь удаагаа үлдээд буй амжилт үзүүлээд буй. - Тоглолт бүр эцсийнх. Ард нь хариу тоглолт бий гэж бид найддаггүй. Тиймээс хожихын төлөө л айлын болоод өөрийн талбайд гардаг. Вилльярил багтай ч энэ л зарчмаар тоглох болно. Тэр дундаа хагас шигшээ тоглолт бол бүр онцгой. Вилльярил баг бол Германы аварга, Европын гигант баг болох Байер Мюнхэн болон Италийн Ювентус багийг " унагасан". Сул өрсөлдөгч огт биш. Тактикийг маш зөв боловсруулдаг дасгалжуулагчтай. Магадгүй, Ювентус, Мюнхэн багууд Вилльярилыг дутуу үнэлсэн байж болох. Тиймээс бидний зүгээс өрсөлдөгчөө дутуу үнэлэх алдааг давтахгүй. Вилльярил, Ливерпуль аль аль нь финалд шалгарахыг хүсэж буй гэж Клопп тоглолтын өмнө байр сууриа илэрхийллээ.

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?