Э.УНАЙ: 2:0-ЭЭР ХОЖИГДОХ ЮУ Ч БИШ. ТҮҮНЭЭС Ч ДОР ЮМ БОЛЖ МЭДЭХ БАЙЛАА..

2022-04-28  

No description available.Вилльярил багийн дасгалжуулагч эхний хожигдлоо ингэж дүгнэлээ. - Бид довтлох гэж оролдсон. Гэвч Ливерпуль бидэнд довтолгооны ямар ч орон зай өгөлгүй шахсан. Оновчтой дамжуулалт ч өгч чадахгүйд хүрч байв. Тиймээс хамгаалахаас өөр зам бидэнд үлдээгүй. Долоо хоногийн дараа талбай дээрээ үндсэн тоглолтоо гаргахын төлөө бүх хүчээ дайчлана даа. Бид талбайн эзэд гэдгээ харуулах болно. Уг нь Ливерпулийн талбайд тэнцэх л зорилготой ирсэн. Түүнийгээ биелүүлж чадсангүй. Аз дутахад өөрийн хаалгандаа гоол оруулчихлаа. Түүнээс болж 2 дахь гоолоо төдөлгүй алдсан. Гэхдээ алдаандаа буруу чихээд орхих аргагүй. 2:0 гэдэг бол тийм ч тасарсан, аргалах аргагүй тоо биш. Тоглолтын эхэнд л гоол оруулж дөнгөх юм бол тоглолтыг бүрэн эргүүлэх боломжтой гэж Вилльярил багийн дасгалжуулагч Унай Эмери Испанийн хэвлэлд ярилцлага өгөв.

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?