.JPG)
Крипторхизм.
Төрсний дараах 3 сарын хугацаанд төмсөг хуухнагт байрлаагүй байх эмгэгийг крипторхизм гэж нэрлэнэ. Жирэмсний 7 дахь долоо хоногтойгоос төмсөг нь бөөрний ойролцоо үүсэх бөгөөд хүүхэд төрөхөөс өмнө 4-6 долоо хоногтойд хуухнагт байрладаг.
Гэтэл төмсөг хуухнагтаа бууж байрлаагүй хүүхдүүдийн 30%, дутуу төрсөн 3.5% гүйцэд төрсөн хүүхдэд тохиолдоно
Шалтгаан :
- 37 долоо хоногоос өмнөх дутуу төрөлт,
- Удамшлын түүх, (эцэг нь, гэр бүлийн доторх ах нь )
- Ургийн хөгжлийн саатал (ихсийн дутал, ихэс ховхрох ),
- Төмсөг буух замын механик саад,
- Эхийн хорт зуршил ( архи, тамхины хэрэглээ),
- Эх нь жирэмсэн үедээ парацитомол, аспирин, ибупрофен удаан хэрэглэх,
- Химийн хортой болон будаг зэрэг бодистой ажилладаг,
- Дауны өвчин зэрэг хромосомийн эмгэг,
- Ургийн хэвлийн даралт бага байх (хэвлийн төрөлхийн цоорхой, хэвлийн өмнө ханын төрөлхийн ивэрхий )
Төмсөг нь буугаагүй тохиолдолд хэвлийдээ, эсвэл цавиндаа үлдсэн байна. Энэ тохиолдолд гаднаасаа дарагдаж, шахагдаж, байх ёстой орчноосоо халуун газар байгаа тул бүтэц, үйл ажиллагаа нь алдагдан үргүй болох, хожмоо хорт хавдарт шилжинэ. Энэхүү эмгэг нь нэг талын байхаас гадна баруун, зүүн хуухнагт аль алинд нь төмсөг буугаагүй байх нь нийт тохиолдлын 30%-ийг эзэлж үргүйдэлд хүрэх хүндрэл нь 70% байна.
Крипторхизмийн (төмсөг хуухнагт буугаагүй үеийн ) хүндрэлүүд нь:
- Төмсөгний гадна талаар байрлах хүүдийд ус хурж төмсгийг дарж, шахах,
- Төмсөг эргэж тэжээлийн дутлаас үхжил үүсэх,
- Үргүйдэл үүсэх,
- Хорт хавдарт шилжих нь энэхүү эмгэгийн үед 10 дахин их байна,
- Хүүхэд сэтгэлээр унах
Хэрэв хүүхдэд энэхүү эмгэгийн шинж илэрвэл даруй эмчид хандах бөгөөд хүүхдийг 1-1.5 настайд нь мэс заслын эмчилгээ хийнэ.
Төрийн шагналт хүүхдийн мэс заслын эмч Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна