ЛИВЕРПУЛЬ" СҮҮЛИЙН ГУРВАН УЛИРАЛД ХОЁР ДАХЬ УДААГАА ФИНАЛД ШАЛГАРЛАА

2022-05-04  

 Энэ улиралд Аваргуудын Лигт Ливерпуль баг түрүүлнэ гэж Клопп хэлсэндээ хүрэхэд ганцхан хожил үлдлээ. Тэд хагас шигшээд Испанийн Ла Лигийн хүснэгтийн долдугаар байрт бичигдэж буй Вилльярил багийг талбай дээр нь 2:3-аар хожиж Аваргуудын Лигийн финалд тоглох эрхийг халаасаллаа. - Унай Эмерийн үгэнд итгэх хэрэгтэй байж. Түүний баг Ювентус болон Байер Мюнхен багийг хожсон нь санамсаргүй биш аж. Ердөө л эхний хагаст 2 гоолын зөрүүгээ тэд арилгаж чадсан. Дөнгөж тоглолт эхлэнгүүт эхний, нэгдүгээр үеийн төгсгөлд дахин гоолдсон. Унай Эмери хэлсэндээ хүрч, огт өөр тоглолт үзүүлж, биднийг хүнд байдалд оруулсан. Ердөө л эхний хагаст 2 гоолын зөрүүгээ тэд арилгаж чадсан. Харин завсарлага бидэнд тус болсон. Тэгээгүй бол хожигдох байлаа. Би нэг л зүйлийг хэлсэн. Тоглолтонд хөтлөгдөх биш, хөтөлж байж л амжилтанд хүрнэ. Гоолын зөрүү арилсан. Тэмцээн эхэлж байна. Сүүлчийн 45 минут. Тэгэхээр хамгаалах тактикаа март. Финалд шалгарья л гэж бодож байвал довтол. Гоол оруул. Энэ л аврал гэж хэлсэн. Хоёрдугаар хагас биднийх болсон. 20 минутанд 3 гоол оруулсан. Хамгийн чухал нь Арнольдын хөндлөн дамжуулалтыг Диаз мөргөж гоол оруулснаар тоглолтын хувь заяаг эргүүлсэн. Дараагийн 2 гоол бол нэмэлт " урамшуулал" байлаа гэж Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп тоглолтыг дүгнэлээ.

No description available.

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?