СУЛЛИВАН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ СНООКЕРЧ БОЛЛОО

2022-05-04  

 Сулливан 46 насандаа Сноокер бильярдын ДАШТ -д түрүүлж, 7 түрүүлсэн рекорд эзэмшигч Хенритэй зэрэгцлээ. Тэрбээр бусад үзүүлэлтээрээ Хенриг давсан учир бүх цаг үеийн шилдэг сноокер бильярдчины дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр хагас шигшээд дэлхийн 4 удаагийн аварга Хиггинсийг 17:11, финалд дэлхийн аварга Жүүд Трампыг 18:13 харьцаагаар давамгайлан ялж, 46 насандаа түрүүлсэн бас нэгэн амжилтын эзэн боллоо. -Олон жил уйгагүй бэлтгэл хийж, формоо хадгалсны үр дүнд хүсэн хүлээсэн 7 дахь аваргын титмийг өргөлөө. Сноокерийн бурхан тэнгэрүүд яах аргагүй миний талд байж, намайг дэмжлээ. Джон Хиггинс хагас шигшээд эхний 3 тоглолтыг дараалан хожсоныг үзэгчид санаж байгаа байх. Түүнээс хойш ийм алдааг би давтаагүй. Тэр тусмаа финалд. Гайхалтай 17 хоног байлаа. Одоо дараачийн өндөрлөг харагдаж байна. Тэр бол 8 гэсэн тоо юм гэж Сулливан цомоо өргөсний дараа хэллээ.

No description available.No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?