ГВАРДИОЛЛА: МСИ ГУРВАН УЛИРАЛ ДАРААЛАН ФИНАЛДАХ БАЙСАН ЮМ..

2022-05-04  

No description available.

Манчестер Сити багтай Аваргуудын Лигийн цомыг өргөх нь миний хүсэл мөрөөдөл. МСИ -д ийм боломж бий. Бид өнгөрсөн улиралд анх удаа финалдахдаа Челси-д 1:0-ээр хожигдсон. Челси багийг л аз түшсэн. Бид гоолдож чадаагүй нь л алдаа. Түүний өмнөх улиралд бид Тоттенхэм багтай тэнцэж, гоолын чанарын зөрүүгээр хасагдсан. Тэр улиралд Тоттенхэм биш, МСИ финалдах нь илүү шударга үнэнд нийцэх байсан. Энэ улиралд дараалан финалдах боломжтой. Түүний тулд Реал Мадридыг хожих, эсвэл тэнцэх шаардлагатай. Талбай дээрээ 4:3 -аар хожсон. Энэ бол давуу тал болохоос, хожихын баталгаа биш. Тиймээс долоо хоногийн өмнө үзүүлсэн харилцан нээлттэй, довтоогоо бүхий тоглолт үзүүлэх болно. Мэдээж гоолын зөрүүгээ хадгалах нь бидний гол тактик байх болно. Бид хожиж чадвал зөвхөн Английн багууд финалдсан амжилтыг 3 болгон тогтоох юм гэж Пеп хэллээ.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?