МОУРИНО: БИДЭНДЭЭ Л АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ ЮМ..

2022-05-09  

Английн ЛэйстэрСити багийг хожиж, Европа Конференсе Лигийн финалд шалгарсны дараа Жозе Моурино ингэж хэллээ. 2021 оны тавдугаар сараас удирдаж буй Рома баг нь энэ сарын 25-ны өдөр Албани улсын Тирана хотод Фейноорд багтай аваргын төлөө тоглохоор шалгарснаар Жозе Моурино нэгэн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Дөрвөн өөр багийг удирдан Европын дөрвөн цомын аваргад финалдсан анхны дасгалжуулагч боллоо. -Сэтгэл маш их хөдөлж байна. Европа Конференсе Лигийн финал бол бидэндээ л Аваргуудын Лигийн финал юм гэж Португалийн Порто, Италийн Милан, Испанийн Реал Мадрид, Английн Челси багтай Аваргуудын Лигт түрүүлж, Манчестер Юнайтед багтай 2017 онд Европа Лигийн цомыг өргөсөн Жозе Моурино үзэж буйгаа нуусангүй. Тоглолтын хожлын гоолыг Абрахам мөргөж оруулснаар Рома баг Европын цомын аваргын тоглох эрхээ 31 жилийн дараа олж авлаа. Мөн Рома баг нь Италийн багуудаас цор ганцаараа Европын цомын тэмцээнүүдэд финалдсан баг боллоо.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?