АЗИЙН НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

2022-05-10  

 Энэ оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Хятадын Ханжоу хотод зохиохоор төлөвлөж байсан 19 дэх удаагийн Азийн наадам хойшлохоор болжээ. Энэ шийдвэрээ зохион байгуулагч орон Баасан гарагт зарласныг Куодо агентлаг мэдээллээ. Ази тивийн арван мянган тамирчин спортын 40 төрлөөр өрсөлдөхөөр зэхэж байсан тус наадам 2023 он луу дамжсан шийдвэрийг Узбекстаны Ташкент хотноо хуралдсан Азийн Олимпийн Хорооны хурлаас гаргасан байна. - Хятад улсад цар тахал дахин хүчтэй дэлгэрч буй учир шалтгаанаар Азийн 19 дэх наадмыг хойшлуулсан. Зөвхөн Азийн наадам төдийгүй, Шантаод зохиогдох Ази тивийн өсвөрийн наадам, түүнчлэн Хятадын Ченду хотод энэ долдугаар сард зохиохоор бэлтгэлээ базаасан Ази тивийн Оюутны Их наадам ч мөн хойшилсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?