ПРЕМЬЕР ЛИГТ 20 ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ АЗИ ХӨЛБӨМБӨГЧИН

2022-05-11  

Б. Өмнөд Солонгосын үндэсний шигшээ баг, Тоттенхэм багийн довтлогч Сон Хин Мин Ливерпуль багийн хаалганд гоол оруулснаар Премьер Лигт хорин гоол оруулсан анхны Ази тивийн тоглогч гэсэн түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр Премьер Лигийн мэргэн буучийн төлөө Ливерпуль багийн Мохаммед Салахын ард жагслаа. Түүний оруулсан цорын ганц гоолын ачаар Тоттенхэм баг Ливерпультэй 1:1-ээр тэнцэж, ирэх улиралд Аваргуудын Лигт тоглох эрхийн төлөөх өрсөлдөөнөө хадгалж үлдсэн юм. Тэд Премьер Лигийн 4-д бичигдэж буй Арсенал багаас 4 оноо хоцорч буй. Энэ долоо хоногийн Пүрэв гарагт дээрх багууд өөр хоорондоо тоглох хуваарьтай. - Маш чанга тоглолт. Ливерпуль бол яах аргагүй өнөө цагийн хүчирхэг баг. Ийм багаас оноо салгана гэдэг амжилт. Бид ч хамгаалалтандаа анхаарахаас өөр зам байгаагүй. сэтгэл хангалуун байна. Гоол оруулж, багтаа тус болсондоо сэтгэл хангалуун байна. Би багтаа л туслахыг хичээдэг. Баг хожиж байвал миний гоолдох эсэх нь тийм ч чухал биш юм. Энэ улиралд топ-4 -ийн нэгээр шалгарч, ирэх улиралд Аваргуудын Лигт оролцох нь миний гол зорилго. Бидэнд ердөө л 3 тоглолт үлдсэн. Түүнээс хамгийн онцгой нь Арсеналтай хийх тоглолт. Энэ тоглолт асуудлын 60 хувийг шийднэ. Бид хожих аваас онооны зөрүүг багасгаж чадна. Талбай дээрээ хийх энэ тоглолтонд Тоттенхэм баг чадах бүхнээ зориулах болно гэж Сон хэллээ. Тэрбээр Премьер Лигийн түүхэнд бүх 20 гоолоо тоглолтоос оруулсан хоёрдагч тоглогч болж буй юм байна. Нэг ч торгуулийн цохилт цохилгүйгээр. Өмнө нь энэ амжилтыг Уэльсийн довтлогч Гарет Бэлл тогтоож байжээ.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?