МАНЧЕСТЕР СИТИ ТҮРҮҮЛЭХЭД УЛАМ ОЙРТЛОО

2022-05-12  

 Волверхэмптоныг талбайд нь 1:5-ээр илүүрхэн хожсоноор МСИ араасаа нэхэж буй Ливерпулиэс дахин 3 оноогоор тасарлаа. Эгэ тоглолтонд багийн ахлагч, Бельгийн үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Де Бруйн покер хийсэн. Энэ улиралд тэрбээр МСИ багийн төлөө нийтдээ 15 гоол оруулснаас Волверхэмптоны хаалганд оруулсан 3 дахь гоол нь шилдэг гоолоор тооцогдлоо. Үлдсэн хоёр тоглолтондоо 4 оноо авахад л МСИ дасгалжуулагч Пеп Гвардиоллагийн удирдлага дор Премьер Лигт дөрөв дэх удаагаа түрүүлнэ. Тэд Вест Хэмийн талбайд зочилж, тойргийн сүүлчийн тоглолтоо өөрийн талбайдаа Астон Виллагийн эсрэг хийх юм. - Тайвширч болохгүй. Реал Мадридад Аваргуудын Лигийн финалыг бэлэглэсэн алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Тиймээс баттай хожихыг зорилоо. Ливерпультэй оноо тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг тоолно. Бид тэднээс 7 гоол илүү орууллаа. Гэхдээ сүүлийн 2 тоглолтонд бид хожиж аваргаа хамгаална гэж Бруйн хэллээ. Тэрбээр 7,16, 24,60 дахь минутанд гоолдсон.

Open photo

16-ийн гаднаас зүүн хөлөөрөө хүчтэй цохиж оруулсан энэ гоол Де Бруйны шилдэг гоолоор өргөмжлөгдлөө.

Ц.Энхбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?