МОУРИНО: ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ХУВЬД БИ АМЬДРАЛДАА ГАНЦ Л УДАА ЭМЗЭГЛЭСЭН...

2022-05-15  

 -Би эмзэг хүн биш. Гомдох гэдгийг амьдралдаа ч үзээгүй. Хөлбөмбөгийн карьерт, хувийн амьдралд ч гонсойх, гутрах зүйл гарч байгаагүй. Өөрөөр хэлбэл, ажил, амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Харин ганц удаа л би гайхаж, тун эмзэглэсэн. Нэг ч цомгүй "Тоттенхэм" багийг богино хугацаанд удирдахдаа Карабао цомын ирмэгт аваачсан. Манчестер Сити багтай яг финалдахын өмнөхөн намайг дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Над шиг дасгалжуулагчийг шүү дээ. Энэ шийдвэрт би туйлын гайхаж, эмзэглэсэн. Тэгээд финалын тоглолтонд МСИ-д хожигдсон. Тоттенхэм багийг цомгүй үлдээх бас нэг арга хайсан шийдвэр байсан байх. Хохирогч нь дасгалжуулагч би биш, Тоттенхэм багийн тоглогчид, фанатууд нь болсон. Одоо яая гэх вэ. Миний амьдрал үргэлжилж буй. Цом авч чаддаг гэдгээ үзүүлэхээр Рома багийг удирдаж байна. Бид Фейноордтой Европа Конференце Лигт финалдана. Рома бол сүүлийн 50 жилд цом өргөлгүй өдийг хүрсэн. Энэ талаараа Тоттенхэмтэй ижил төстэй. Фейноордтой хийх тоглолт бол Рома баг цомгүй түүхэндээ цэг хатгах шийдвэрлэх тулаан юм гэж тэр онцоллоо. Хэрвээ Рома баг Европа конференсе Лигт түрүүлбэл Жозе Моурино Европын бүх цомыг өргөсөн цорын ганц дасгалжуулагч болох юм.

Эх сурвалж: Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?