Н.ЭРХЭМБАЯР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2022-05-16  

 Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дифлимпийн 24 дэх удаагийн наадамд Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медалийн эзнээр тодорлоо. 2017 оны Дифлимпийн наадмын мөнгөн медальт Эрхэмбаяр 65 кг-ийн жиндээ Казахстан, Иран, Киргизстаны тамирчдыг ялж 5 жилийн дараа аваргаллаа. Тэрбээр аваргын төлөө Киргизын бөхийг оноогоор цэвэр ялсан байна. Энэ удаагийн тэмцээн нь Бразил улсын Касиос де сул хотод зохиогдсон аж. Дифлимпийн наадамд Монголоос 70 болон 74 кг-ийн жинд Д.Чинзориг, Ш.Батбаатар нар оролцож 5, 7 - р байрт шалгарсан гэж дасгалжуулагч Баттүшиг мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?