КОНТИ: ХАРААХАН БАЯРЛАХ БОЛООГҮЙ БАЙНА...

2022-05-18  

Ньюкастле 2:0-ээр Арсенал багийг хожсоноор бидэнд тус боллоо. Тэдний хожлын ачаар бид 68 оноотойгоор хүснэгтийн 4 дүгээрт дэвшлээ. Арсенал биднээс 2 онооны дутуу боллоо. Аваргуудын Лигт ирэх улиралд тоглох эрхийг халааслах нь бидний гарт орж ирлээ. Гэхдээ тойргийн сүүлчийн тоглолтонд Норвичийг хожих, арга ядахдаа тэнцэх шаардлагатай. Тэр тохиолдолд бид ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэж Тоттенхэм багийг энэ улиралд амжилттай удирдсан Конти хэллээ. Тэрбээр өмнөх улиралд Италийн Интер багийг Сериа-А лигт түрүүлүүлсэн бол, түүний өмнөхөн Челси багийг мөн Премьер Лигт түрүүлүүлж байсан чадварлаг дасгалжуулагч. Түүнийг Италийн шигшээ багийн дасгалжуулагч болох ёстой гэж Спорт-Италиа сонин бичих болсон.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?