Манчестер Сити багийн энэ удаагийн Премьер Лигийн цомыг би хэзээ ч мартахгүй. Ердөө л хожиход түрүүлэх нөхцөлтэй байсан. Өрсөлдөгч маань Челси, Ливерпулийн хэн нь ч биш. Хүснэгтийн 17-д бичигдэж буй Астон Вилла. Тэгээд өөрийн талбайдаа. Даалгавраа биелүүлж чадвал Ливерпуль хожсон ч эцсийн үр дүнд нөлөөлж чадахгүй тийм нөхцөлд ПЛ-ийн энэ улирлын сүүлчийн тоглолтыг хийсэн. Золтой л фэнүүдийнхээ урмыг хугалчих шахлаа. Эхний үед Астон Вилла гоолдож, хоёр дахь үед Коутинхо тоог 2:0 болгож холдуулсан. Тоглолт дуусахад ердөө л 30 минут үлдсэн үе. Фанатуудын аваргын баяраа тэмдэглэх гэсэн хүсэл улам холдож байлаа. Гэвч Гүндаган 76 дахь минутанд эхний гоолыг мөргөж оруулснаар тоглолтыг эргүүлж чадсан. Фанатууд ч дахин сэргэсэн. Ердөө л 2 минутын дараа Родри 16 метрийн гаднаас шороон буландаж, оноог тэнцүүлсэн. Түүнээс 3 минутын дараа Гүндаган дахин нэг бөмбөгийг чихэж, аваргаа хамгааллаа. Аваргуудын Лигт "Реал Мадрид" баг манайхыг хожсон шиг үйл явдал давхацлаа. Энэ бол тэр чигтээ драма байв гэж Пеп Гвардиолла сэтгэгдлээсээ хуваалцав. - Английн Премьер Лиг бол маш өрсөлдөөнтэй. Хэн нь ч хэнийгээ хожих чадвартай. Үүгээрээ бусад Лигээс ялгардаг. Аваргуудын Лигээс ч чанартай. Зарим хүмүүс Аваргуудын Лигийг том гэж үздэг. Би бол эсрэгээрээ. Премьер Лигийн цом бол Аваргуудын Лигийн цомоос ч үнэтэй гэж тоглолтын хувь заяаг эргүүлж, МСИ багтаа аваргын титмийг авчирсан Гүндаган хэллээ.
Э.ОТГОО