ТЕРУНОФУЖИ ЭЗЭН ХААНЫ ЦОМЫГ ДОЛОО ДАХЬ УДААГАА ӨРГӨЛӨӨ

2022-05-24  
Зуны башёгийн 15 дахь өдрийн барилдаанаар аварга тодорсон. Даваа, унаа ижил маэгишира Таканошо сүүлчийн тойрогт Саданоумид өвдөг шороодож, Терунофужи озеки Митакэумиг давснаар Японы эзэн хааны цомыг ёкузано Терунофужи 7 дахь удаагаа өргөлөө. - Энэ башёд түрүүлнэ гэсэн зорилгыг өмнөө тавьсан ч, сүүлчийн тойрогт унаж, өрсөлдөөнөөс мултарлаа. Арвин их туршлага хуримтлууллаа. Дэндүү яарч, сэтгэлээ барьж , жолоодож чадсангүй нь миний алдаа байлаа . Дараачийн башед даагаа нэхнэ гэж маэгишира Таканошо хэллээ. - Башё эхлэхээс өмнө их зүйлийг бодсон. Аваргын зиндааг харуулж, нэг ч уналгүйгээр түрүүлэх тухай зорилгыг өмнөө тавьж зааланд орж ирсэн. Бодолдоо орооцолдож, биеэ их барьснаас болж ойчсоноос болж, эхний төлөвлөгөө ч нурсан. Гэхдээ унаатай ч гэсэн Их аваргын нэр төрийг өндөрт өргөх зорилгоо биелүүллээ гэж Терунофужи цомоо өргөсний дараа фанатууддаа хандан хэллээ.
No description available.
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?