СОН МИ МИН ПРЕМЬЕР ЛИГЭЭС "АЛТАН ШААХАЙ" ХҮРТСЭН АЗИ ТИВИЙН АНХНЫ ДОВТЛОГЧ БОЛЛОО

2022-05-25  
Salah, Son finish EPL tied as top scorers with 23 goals | National Sports |  ottumwacourier.com
 Английн хөлбөмбөгийн Премьер лигт 23 гоол оруулсан Тоттенхэм багийн довтлогч, Өмнөд Солонгосын Үндэсний шигшээ багийн тоглогч Сон Хин-Мин Премьер Лигийн ( 2021-22 ) энэ улирлын мэргэн буучаар тодорч, "Алтан шаахай" шагналын эзэн боллоо. Түүнтэй хамт энэхүү нэр хүндтэй шагналыг Ливерпуль болон Египтийн шигшээ багийн довтлогч Мохаммед Салах ижил 23 гоолтойгоор хамтдаа хүртлээ. Тоглолтын сүүлчийн тойрог хүртэл Мо Салах 22 гоолтойгоор мэргэн буучийг ганцаар тэргүүлж байсан бол 29 настай Сон Хин Мин 21 гоолтойгоор түүнийг нэхэж байлаа. ПЛ-ийн сүүлчийн тойрогт, Норвичийн хаалганд хоёр гоол оруулснаар Салахаас нэг гоолоор илүү гарсан. Харин Салах төгсгөлийн тоглолтонд нэг гоол нэмж оруулснаар тэдний гоолын тоо тэнцсэн. Гэхдээ Сон Хин Мин 23 гоолоо бүгдийг нь тоглолтоос оруулсан бол, Салах 5 гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоор оруулжээ. Өмнө мөрдөж байсан жишгээр бол Сон Хин Мин дангаараа "Алтан шаахай" шагналын эзэн болох байлаа. Ийнхүү Премьер Лигийн түүхэнд Ази тивийн довтлогч анх удаа мэргэн буучаар тодорч, алтан шаахайн эзэн боллоо. - Би хүүхэд байхаасаа л "Алтан шаахайн" эзэн болохыг мөрөөддөг байсан. Миний мөрөөдөл биеллээ. Гартаа шагналаа атгасан ч, нэг л итгэж өгөхгүй байна. Энэ шагналыг авахад багийн хамт олон маань тусалсан. Норвичийн хаалганд эхний гоолыг оруулж Салахтай тэнцсэний дараа нөхөд минь дахиад нэг гоол оруулна шүү гэж урамшуулсан. Зургаан минутанд хоёр гоол оруулснаар сүүлчийн агшинд "Алтан шаахайн" эзэн боллоо. Ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох эрхээ халаасаллаа. Багийн уур амьсгал өөрчлөгдсөн. Итгэл нэмэгдсэн. Түүнийг дагаад амжилт ч ирэх болсон. Ирэх улирлыг өөдрөгөөр төсөөлж байна гэж Сон Хин Мин "Алтан шаахай" шагналаа авсны дараа ВВС-д ярилцлага өглөө.
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?