ЖОЗЕ МОУРИНО ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ БИЧЛЭЭ

2022-05-26  

 Таван удаа финалдахдаа тавууланд нь ялалт байгууллаа. Анх Портотой ( 2002-03) Европын цомын аварга, дараа нь Портогийн хамт ( 2003-04) Аваргуудын Лигийн цом, Интер Милан багтай ( 2009-10) мөн л Аваргуудын Лигийн цом, Манчестер Юнайтед багтай ( 2016-17) Европа Лигт түрүүлж байсан бол энэ удаад Рома багтай Европын Конференсе Лигт түрүүллээ. Тэгснээрээ Европын цомын аваргуудын бүх цомыг өргөсөн цорын ганц дасгалжуулагч болов. Түүний удирдсан Рома баг Голландын Фейноорд багийг 1:0-ээр буулган авч, Европын цомын тэмцээний анхны ялалтаа байгууллаа. - Түүхийн хуудсыг шинэчиллээ. Бид Европа Конференсе Лигт түрүүлнэ гэдэгтээ эхнээсээ л итгэлтэй байсан. Түүндээ хүрлээ. Чадлаа. Би хувьдаа аз жаргалыг мэдэрч байна. Романтик сэтгэлгээ миний бодлыг эзэллээ. Гэхдээ л би ид шидэнд итгэдэггүй. Энэ улиралд өмнөхөөс өөр зүйл юу ч болоогүй. Бид тоглогч бүрийнхээ давуу болон сул талыг сайн тооцсон. Хөлбөмбөг бол багийн л тоглолт, нэг хүнээс хамаардаггүй спорт гэдгийг харууллаа гэж Жозе Моурино тоглолтын төгсгөлд хэллээ. Тэрбээр 2017 оноос хойш ийнхүү дахин цом өргөж, цомын тэнгэртэй дасгалжуулагч гэдгээ нотоллоо.

No description available.

No description available.

Э.Лхагва

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?