Францын аварга Парис Сан Жермен баг Мбаппетэй байгуулсан гэрээгээ 2025 оныг дуустал сунгалаа. Түүний цалин нь багтаа төдийгүй, дэлхийд хамгийн өндрөөр тогтоогдлоо. Өндөр цалингаас гадна, түүний өөр нэг болзол нь Өмнөд Америкчуудаас салах байлаа. Багийн спортын захирал нь бразил, багийн дасгалжуулагч нь Аргентин, гол хоёр тоглогч нь мөн Бразил ( Неймар), Месси( аргентин). Багийн ерөнхийлөгч амласандаа хүрч, багийн спортын захирал бразил эр болох Леонардог халсан байна. Дараагийн ээлжинд дасгалжуулагч Поччеттино түүний араас сарын 2 сая еврогийн цалинтай Неймарыг явуулах болжээ. Багийн эзэн , клубын ерөнхийлөгч Катарын иргэн Насер Аль Халиф нь 2011 онд Парис Сан Жермен багийг худалдан авснаас хойш маш том хөрөнгө оруулсны хүчинд баг нь хүчирхэгжсэн. Түүний хувьд Аваргуудын Лигт түрүүлэх зорилгыг хамгийн чухалчилж буй нэгэн. Энэ улиралд тэд Реал Мадрид багийг хожиж яваад төгсгөлийн минутанд хожигдсон. Тиймээс зорилгоо биелүүлж чадаагүй гэдэг утгаар Поччеттиног нэн даруй өөрчлөх болжээ. Тэд Конте, Жозе Моурино, Гардиолла шиг дасгалжуулагчийн эрэлд морджээ. Гэхдээ эцсийн шийдвэр гаргахдаа Мбаппегаас асууж магадгзй нөхцөлд тулжээ.
Б.Пүрэвдорж