Өс хонзонгийн тухай дасгалжуулагч нар ярих нь цээртэй. Тэр бүү хэл тоглогч нар ч энэ үгийг амнаасаа унагадаггүй. Тэгвэл Мо Салах Реал Мадрид багаас өс хонзонгоо авч, даагаа нэхнэ гэдгээ илэрийллээ. - Реал Мадридтай л финалд таарахыг хүссэн. Нэг талаас тэд бол МСИ-ээс сулхан. Нөгөө талаас 3 улирлын өмнө тэд биднийг хожиж, хамгийн сүүлийнхээ цомоо өргөсөн. Намайг бэртээсэн. Тиймээс түүний хариуг барих хүсэлд автаж байна гэж Мо Салах Реал Мадрид- МСИ багийн тоглолтын өмнө хэлж байсан. Тэгвэл " хариугаа авах" цаг нь ирэхэд тоотой мөч үлдлээ. Энэ бямба гарагт Ливерпуль- Реал Мадрид учирна. Өмнөх хоёр удаагийнх шиг аз түших үү? Аз гийхэд хязгаар бий юу? гэдэгт Ливерпуль хариулах боллоо