- Парис Сан Жермен, Челси, Манчестер Сити биднийг хүчрээгүй. Нэг биш, гурван баг шүү. Ливерпультэй энэ сарын 28-нд финалдана. Миний хувьд багтайгаа дахин түрүүлэхийн төлөө зүтгэнэ. Ялалт байгуулж, хөгжөөн дэмжигчидээ баярлуулахын төлөө чадах бүхнээ хийх болно. Реал Мадридыг бага хүнээр бодож басаж болохгүй гэдгийг үзүүлнэ. Би "Реал Мадрид" багийн түүхэнд тодоор бичигдэхийг хүсэж байна гэж 2013/14, 2015/16, 2016/17 и 2017/18 оны улиралд Аваргуудын Лигт түрүүлсэн, өдгөө 33 настай Бензэма хэллээ. Тэрбээр энэ жил Катарт болох ДАШТ -д оролцох урилгыг шигшээ багаасаа хүлээн авсан.