АНЧЕЛОТТИ: РЕАЛ МАДРИД БАГ ЗАНГАРГАА ХАРУУЛЛАА

2022-05-30  
No description available. 
Сүүлийн жилүүдэд асуудал дагуулж, амжилт нь уруудсан Реал Мадрид багт ирээд яг нэг жил болох гэж байна. Маш богино хугацаанд багаа хуучин хэвэнд нь оруулж, өмнөх түвшинд нь гаргалаа. Испанийн Ла Лигт түрүүллээ. Аваргуудын Лигт Францын аварга Парис Сан Жермен, Английн аварга Манчестер Сити, өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн аварга Челси, финалд хоёр жилийн өмнө Аваргуудын Лигт аваргалсан Английн Ливерпуль багийг өмнөө сөхрүүлэн 14 дэх цомоо өргөлөө. Энэ дөрвөн багийг дараалан хожно гэдэг амаргүй даалгавар. Бүх багаараа л зүтгэлээ. Цомын цорын ганц гоолыг Жуниор оруулах учиртай байж. "Реал Мадрид" багийн зангараг л хэрэг боллоо. Тоглогчдын тэмүүлэл, характер бас нөлөөлсөн. Би зүгээр ч нэг тоглож хэлээгүй. " Реал Мадрид" бол харь гарагийн баг гэж. Реал Мадрид баг энэ зууны 22 жилийн дотор 7 дахь цомоо өргөлөө. Миний хувьд 5 дахь цомондоо хүрч, дасгалжуулагчийн дээд амжилтыг тогтоолоо. Сэтгэл санаа маш өндөр. Үгээр зүйрлэхийн аргагүй жаргалыг мэдэрч байна гэж Анчелотти Парисын цэнгэлдэх хүрээлэнд ВВС спортод ярилцлага өглөө.
No description available.Б.Пүрэвдорж
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?