РОМАН АБРАМОВИЧ ГУРВАН УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ

2022-06-02  

 

No description available. 

Чукоткийн засаг ноён байхдаа Английн "Челси" багийг худалдан авсан Роман Абрамовичийн бүх хөрөнгийг Европын Холбоосон энэ оны гуравдугаар сараас царцаасан. Түүний дансыг хааж, бүх гүйлгээг зогсоон, Челси багийн үйл ажиллагаанд нь хориг тавьсан. Тэгвэл энэ Даваа гарагт Челси багийн шинэ эзэн тодорсон байна. Лос-Анжелес хотын Дожерс бэйсболын клубийн хувь эзэмшигч Тодд Боэхли тэргүүтэй АНУ-ын консорциум Челси клубийг $3.2 тэрбумаар худалдаж авсан нь хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэ хаясан тохиолдол боллоо. 19 жилийн турш Челси клубийг эзэмшиж байсан Абрамович нь Европын Холбооны шахалтан дор ийнхүү Челси клубээ алдлаа. Энэ асуудлаар Роман Абрамович Европын Холбоог шүүхэд өгч буйгаа мэдэгдэв. Орос, Израйль, Португали зэрэг гурван улсын давхар иргэншилтэй Роман Абрамовичийг ОХУ-ын ойрын хүн гэдэг утгаар нь Европын Холбооноос Абрамовичийг шахаж, Евгений Тененбаум, Дэвид Дэвидовичийн хамтаар 10 гаруй тэрбум фунт стерлингийг нь царцаасан байна.

No description available.Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?