БАЯРЛАЛАА ФАНАТУУД АА! БАЯРТАЙ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД!

2022-06-02  

 29 настай, хагас хамгаалагч Павел Погба Манчестер Юнайтед багийн далбаан дор тоглохоо зогсоолоо. Тэр өөрөө Италийн Ювентус, Францын Парис Сан Жермен багийг сонирхож буйгаа нуусангүй. Тэрбээр МЮ багийн академид 16 насандаа ирж суралцан, 19 насандаа Ювентус багтай гэрээ байгуулж, 2016 онд 23 настайдаа МЮ багт эргэн ирсэн. МЮ багийн төлөө 2333 тоглолт хийж, 39 гоол оруулж, 51 гоолын дамжуулалт өгсөн. МЮ багтайгаа 2016-17 оны улиралд Жозе Моуриногийн удирдлага дор Европа Цомд, мөн Английн цомын аваргад тус тус түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. - МЮ багт тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Мартагдашгүй олон сайхан дурсамж үлдлээ. Тэр дундаас хамгийн гол нь хөгжөөн дэмжигчдийн хязгааргүй дэмжлэгийг үгүйлэх болно. Баярлалаа, фанатуудаа. Баяртай Манчестер Юнайтед гэж өөрийн твиттер хуудсандаа бичсэнийг Sportlife.mn уншигч тантай хамт хуваалцая. Ц. БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?