МЕССИ БОЛ РОНАЛДОГООС ИЛҮҮ НЬ ҮНЭН БОЛОВЧ...

2022-06-20  

No description available.

Аргентины Мессиг Португалийн Роналдогоос дутуу гэж үзэж буй хүмүүс хөлбөмбөг мэддэггүй гэдгээ л гайхуулж байна гэж Голландын домогт хөлбөмбөгчин Марко Ван Бастен хэллээ. Сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтийг л чухалчилдаг болж. Тэдэн гоол оруулсан гэдгээр хөлбөмбөгчдийг уралдуулж байна. Энэ үзүүлэлтээр Роналдо илүү гарч магад. Гэхдээ гоолын тоо гэдэг бусдаас илүү гэдгийг илэрхийлэхгүй. Роналдо бол багийг өөртөө " ажиллуулж", торгуулийн бүх цохилтыг ганцаараа гүйцэтгэх бүрэн эрхийг эдэлж ирсэн. Түүний амжилтыг үгүйсгэхгүй ч , Роналдо бол Месси шиг манлайлагч, хошуучлагч биш. Харин Роналдо бол маш их хөдөлмөрч. Гэхдээ л Месси шиг тоглогч 50- 100 жилд ганц л төрнө. Миний хувьд, Бразилийн Пеле, Аргентины Марадона, Голландын Круйф гурав бол өнгөрсөн зууны шилдэг хөлбөмбөгчид. Тэдний өмнө гишгэх тоглогч өнөөг хүртэл мэндлээгүй. Энэ гурвын мөрийг залгаж гишгэх тоглогч бол яах аргагүй Месси. Түүний араас Роналдо(Португаль), Платини ( Франц), Зидан ( Франц) нарын тоглогч нар бичигдэнэ гэж Европын алтан шаахай шагналын гурван удаагийн эзэн, Аякс, Милан болон Голландын шигшээ багийн довтлогч асан Ван Бастен Sport- Holland сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо. Голландын шигшээ багийн Ван Бастен- Рууд Гуллит- Райкаард нарын гурвал Йохан Круйфын үеийг санагдуулам тоглолт үзүүлж, ДАШТ хоёр удаа финалдаж, Европын АШТ -д түрүүлж байсан. Ван Бастен дөнгөж 28 насандаа бэртлийн улмаас их спортыг орхисон юм. Тэр богино хугацаанд 800 гоол оруулсан аргагүй шилдэг довтлогч байсан.

No description available.

No description available.

Э.Отгонжаргал

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?