ОРОСЫН ЖУДОЧИД "УЛААНБААТАР" ИХ ДУУЛГАД ЗОДОГЛОХ БОЛСОН НЬ БУСДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

2022-06-20  

JudoInside - News - Russian judo team uncertain about participation in Rio

 Украинд дайн дэгдээснээс болж ОХУ-ын тамирчдыг бүх төрлийн ОУ-ын тэмцээнд оруулахыг хориглосон шийдвэрийг дийлэнх спортын холбоод гаргаж буй. Гимнастик, хоккей, волейбол, хөнгөн атлетикийн Олон Улсын Холбоонууд ийм шийдвэр гаргасан. Зарим спорт, тэр дундаа газрын теннис, Жудо бөхийн холбоо Оросын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг одоохондоо хасаагүй байна.Тиймээс энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэлд зохиогдох "Улаанбаатар " Их дуулгад Оросын жудочид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо мэдэгдлээ. Бид хэдийгээр эх орныхоо далбаан дор оролцохгүй ч чансааны оноо цуглуулах нь бидэнд чухал ач холбогдолтой гэж ОХУ-ын жүдо бөхийн холбооны спортын захирал Кирилл Денисов РИА агентлагт ярилцлага өглөө. ОХУ-ын жудочид Улаанбаатар Их дуулгад оролцох болсон шийдвэрийг Украйн улс эрс эсэргүүцэж:- "Улаанбаатар Их Дуулга" тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж, . "Улаанбаатар Их Дуулга" төдийгүй ОУЖБХ ( IJF) холбооны бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үргэлжлүүлэн, Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт албан бичиг илгээв. Түүндээ: - “Украин улсын хувьд хүнд хэцүү энэ үед манай шигшээ баг, залуу тамирчдыг бүх талаар дэмжиж байгаад тань холбооныхоо нэрийн өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Дайн өрнөснөөс хойш 120 хонож байна. Өдөр бүр 200 орчим украин цэрэг болон энгийн иргэн Оросын цэргүүдийн гарт амиа алдаж байна. Өнөөдрийн байдлаар жүдо бөхийн гурван дасгалжуулагч амиа алдаад байна. Долоон сая гаруй иргэн гэр орноо орхиж, дүрвэсэн. Дөрвөн сарын өмнө Украины жүдогийн холбоо 30 мянган гишүүнтэй байсан бол тэдний 80 хувь нь одоо спортоор хичээллэх боломжгүй болсон. Нийт 500 спортын цогцолбор, ордон сүйдлээ. Харин ОХУ, Беларусын жүдочид дайны үеэр дарангуйлагч дэглэмийн санхүүжилтээр бэлтгэлээ хийсээр, цалингаа авсаар байна. Тиймээс ОХУ-ын жудочид Олон улсын холбооны нэр дээр оролцох ёсгүй. Олон Улсын Олимпийн Хорооноос Оросын тамирчдыг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан.ОУЖБХ нь Орос, Беларусын жүдочдыг Улаанбаатар Их дуулгад оролцуулах шийдвэр гаргасныг манай холбоо эсэргүүцэж, Украин жүдочид Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж байгаа бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Орос, Беларусын жүдочдыг хассан цагт бид эргэн ирэх болно " хэмээн байр сууриа хатуухан илэрхийллээ. Харин энэ албан тоотын хариуд: - Жудо бол гэгээрлийн төрлийн спорт. Үнэ цэнэ, хүндэтгэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээр, харилцан тусламжийг жудо бөх сургадаг. Жудо хэдийд ч улс төрөөс ангид байж ирсэн Бид спортын хавчих, шахах үйлдлийг тэвчих ёсгүй гэж ОУЖБХ-ны ерөнхийлөгч, Румын улсын иргэн Мариус Визер хариуллаа. Түүнээс гадна бид олон жилийн турш " Жудо бөх- Энх тайвны төлөө" гэсэн уриаг хэрэгжүүлж буй. Даян дэлхийд үүссэн зөрчил тэмцлийг арилгах, харилцан учирч, хамт нэг дор байж, харилцаа холбоогоо сайжруулах, улмаар энхийг тогтоох эрхэм зорилгыг агуулсан хөтөлбөр юм гэж тэрбээр нэмж хэллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?