БИШКЕК ХОТНОО МОНГОЛЫН ОХИДЫН БАГ АЗИ ТИВИЙН ХҮРЭЛ ЦОМ ХҮРТЛЭЭ

2022-06-22  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бишкек-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр хөвгүүдийн 65, 71, 80 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Ази тивийн “U17” насны чөлөөт бөхийн АШТ-ий охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-д Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв. Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, 2 мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр 3 дугаар байр эзэлж хүрэл цомын эзэн болов.

Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розикова цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ.

Хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин М.Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Энхдангина, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн Н.Баяржаргал нар хүрэл медалийн төлөө барилдсан бол хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар эхний даваануудад тэмцээнээ дуусгажээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?