Д. ЦЭРЭННАДМИД: МОНГОЛ ДЭМБЭЭ НААДГАЙ НЬ АЙРАГ УУХ СОЁЛТОЙ ШУУД ХОЛБООТОЙ

2022-06-24  

No description available.

 Монголчууд дээр үеэс ахуй амьдралынхаа онцлогт тохирсон олон янзын өвөрмөц соёлыг бүтээж ирсэн байдаг. Түүний нэг нь дэмбээ юм. Дэмбээ бол Монголчуудын оюун санааны ертөнцөд тодорхой байр суурь эзэлсэн өв юм. Дэмбээг чухам хэзээ, хаана үүссэнийг эрдэмтэн судлаачид тодорхойлж чадаагүй ч , монголчуудын дунд тархаж хөгжлийн хувьд сонирхолтой замыг туулжээ.Олон зуун жилийн уртад адууг гаршуулж, ашиг шимийг нь хүртэх болж, тэр дотор айраг гэдэг идээ ундааг гаргаж авсан тэр цаг үед хуруу дэмбээг үүссэн гэж зарим хүн бичжээ. Энэ таамаг туйлын магадлалтай болов уу. Гүүний айргийг монголчууд өргөн хэрэглэдэг. Тийм болохоор XIII зууны үед төрийн ундаа гэж нэрлэдэг байж. Тэр үеийн түүхэн эх сурвалжуудад гүү хэрхэн саадаг, айргийг ямар аргаар исгэдэг тухай тодорхой тэмдэглэсэн нь бий. Мөн айраг уухдаа дуулдаг, хуурддаг тухай мэдээлэл цөөнгүй. Энэ бүхнээс үзэхэд чулуу атгах, хуруу гаргах, дэмбээдэх зэрэг уламжлалт тоглоом наадгай нь айраг уух соёлтой нягт холбоотой юм. Өнөө үед ч Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай гээд адуу олонтой, айраг цагаа элбэгтэй нутгийнхан хуруу, дэмбээнд бусдаас илүүтэй байдаг шүү дээ. Урлаг судлаач Х.Оюунбат бүтээлдээ “Хүрээ найр хатуу дэгтэй. Найрын өрнөлийн үед талцан дэмбээ, хуа, хөгшин даглаа зэрэг хуруу тааж тоглодог. Дийлдсэн нь айраг, архиар торгуулдаг байжээ” гэсэн байгаа юм. Эдгээр тоглоом наадгайгаас ор тас мартагдсан нь ч бий. Харин “Сүхбаатар” кинонд “хөгшин даглаа”-гаар наадахыг бид хардаг. Ер нь хуалах, хуруудах, дэмбээдэх наадааны тухай угсаатны зүйн хээрийн судалгааны тэмдэглэлд олонтаа тохиолдоно. Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт байрладаг түүх дурсгалын өвөрмөц хийц бүхий Чин сүжигт Номун ханы хүрээ хийдийг Монгол Улсын соёлын нэг биет өвд тооцон хамгаалуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр болжээ. Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд энэ хүрээг байгуулсан гэдэг. Энэ хүрээ тухайн үедээ алтан ганжираа гялалзуулсан 24 дуган, дөрвөн дацан, 700 гаруй ламтай байснаас гадна ганжуур, данжуурын бартай долоон сүмбэн зохиолтой бурхан шашны том төв байж. Чин сүжигт Номун хан Лувсанноровшаравын удаа дараагийн хувилгаадын "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл XVIII зууны үеийн томоохон туурвилын нэг юм. Энэ хүрээнээс зургаан гэгээнтэн, гурван хутагт төржээ.

“Дэмбээ” гэдэг нэрийн утгыг Хандын Нямбуу -Дэмбээ угсаатны зүйн судлаач, доктор : - Үг нь түвдээр “Үнэн хэлнэ шүү”, “Булхайцахгүй шүү” гэсэн утгатай . Магадгүй анх сүм хийдийн банди нар тоглож эхэлсэн байж болох юм гэдэг таамгыг дэвшүүлсэн нь бий. Түүний таамгыг бататгах нэг баримт нь зарим хүний судалгааны материалд шашин номын хурлын аялгуунаас авсан дууны ая дан гэж тэмдэглэсэн байдаг ажээ. Дэмбээний аяыг Жамцын Бадраа хөгжмийн эгшгийн талаас нь нарийн судлаад нэг зүйлийн “дуудлага ая” гэж нэрлэсэн. “Нэг давхар ая буюу Хөгшин даглаа” гэдэг аянд тоогоо ганц удаа хэлдэг бол хоёр давхар ая гэж аяны завсарт хоёр угсраа тоо хэлдэг . Дэмбээний ая бол таван эгшгээ зоргоор сэлгэсэн хөнгөн хөгжүүн аята, октав өгсгөж шидсэн тодорхой бус эгшгийн хаялгаар төгсдөг. Энэ нь дэмбээний нэг онцлог бөгөөд тэр үсрэлтээрээ шийдмэг байдлын санааг илтгэдгээрээ сонин гэж бичжээ. Бас “Алгирмаа”, “Хөх торгон цамц” болон “Учиртай гурван толгой” дуурийн аяаар дэмбээг дууддаг нь өнөө ч зарим нутагт хэвээр байгаа юм. Дэмбээдэн наадахад хорио цээр төдийлэн байдаггүй ч ажлаа алдахуйц зугаа цэнгэл болгон тоглохыг цээрлэж иржээ. Айраг цагаа дэлгэрсэн зун, намрын цагт найр хуримнаас бусад үе чөлөөт цагаараа дэмбээддэг ёстой. Харин “хоосон дэмбээ хоригдлын зугаа” гэж монголчууд айраг, цагаагүйгээр хоосон дэмбээддэггүй байсныг илэрхийлжээ. Энэ мэтээр амьдралынхаа урт хугацаанд өөр өөр тайлбарыг бий болгожээ. Нэг сонин зүйл нь гэрт дэмбээдэхэд адуу хөнгөн сэтгэлтэй хөөрүү амьтан болохоор баярлаж “Бидний гаргасан сүү сааманд эзэд маань наргин цэнгэж байна. Улам их саам өгөх юмсан” гэж урамшдаг. Улмаар илүүтэй саамшдаг гэсэн домог мэт судалгаа тэмдэглэл ч бас таарна. Бас айраггүй хоосон дэмбээдэхээр гүү малын сэтгэл уруугаа болдог гэдэг. Намар гүү тавих, унага тамгалах үед дэмбээдвэл шуурга цасанд мал урууддаг гэсэн уламжлалт ёс бий. Эдгээр тайлбарууд ардын дуунаас үүсэлтэй гэдэг юм билээ. Тэгвэл дэмбээдэх нь бас бичигдээгүй дүрэмтэй. Яг товчхоноор хэлбэл хоёр хүн хоолой нийлүүлэн дуу аялж, дууныхаа аялгуунд тааруулан гаргасан хуруугаа /таа барих маягаар/ таалцаж наадах нэг зүйлийн наадаан юм.Дүрэм нь гэвэл хоёр хүн тоглох ба таван хуруунаасаа дурын хуруугаа гаргаад өрсөлдөгч хүнийхээ гаргасан хуруутай нийлүүлэн тааж хэлдэг. Гэхдээ эхлээд зүүн гарын эрхий хурууг дотогш дарах бөгөөд тэнийлгэж болохгүй. Хэрэв тэнийлгэвэл бууж өгсөнд тооцогдоно. Таах бүрдээ зүүн гарын хуруунуудаар тоолж дарж байгаад дөрөв болоход нь цацаж гараа тэнийлгэнэ. Энэ нь хожих нь байна шүү гэсэн үг. Тэгээд таван удаа таасан нь хожино. Хожигдсон нь айргаа ууна.

Дэмбээ мэдэх үү хө” гэсэн эхлэлтэй. Гаргасан хуруугаа таасан нөхцөлд “Дэмбээ мөн дөө”, харин таагаагүй үед “Дэмбээ бишээ хө” гэж хэлдэг. Бас тоон хурууг гаргахдаа эрхий хуруугаа заавал гаргах ёстой. Тэгээгүй бол бууж өглөө гэсэн үг болно. Дэмбээний үед монголчууд бие бие рүүгээ болох болохгүй хуруугаар зангах чичих зэргээр зааж хэлэлцэх нь цээртэй. Иймээс дэмбээдэж эхлэхдээ “Дэмбээ сайн уу та” гэж амаараа мэндлэхээс гадна бие биедээ эрхий хуруугаа ижил гаргаж ёсолно. Тал болон хуруудах үед хоёр талын ловонгууд хоорондоо бас тэгж мэндэлдэг. Энд л ардын уламжлалт өв соёл гэдэг нь харагдаж байгаа. юм. Дэмбээдэхэд нэгээс 10 хүртэл тоог хэлэхэд дагуулж хэлдэг тогтсон хэллэг гэж байдаггүй. Зохион хэлж ч болдог. Жишээ нь: ганган ганц, ганцхан эрхий, ганцхан хуруу гэх, таван хуруу гэж таах үед “Талын таваа”, “Таваар таая, тавын дэгээ”, зургаа гэж таах бол зурсан зургаа, зураг шанзаа, зуузай зургаа гэх мэтээр тооны дараах үг ямар ч байж болно. Гэхдээ тоотойгоо адилхан үсэг, авиагаар эхэлсэн үг байх нь аялгуундаа сайхан таардаг. Дэмбээдэх үед дан ганц олон удаа тоог тааснаар хожил авдаг гэж ойлгож болохгүйн зэрэгцээ ёс бус үйлдэл наадаан дунд гаргасан хүн шийтгэл хүлээж айраг тогтооно.Ер нь дэмбээ хүнээс олон янзын чадвар шаарддаг тэр дотроос хурдан сэтгэх, хэл яриа зүгшрэх авхаалж самбаа нэмэгддэг гэдэг.Мөн харааны хурц мэдрэмж, үг хэлний тод хэллэг, бусдыг сонсох чадвар нэмэх, гар хурууны хөдөлгөөнийг эвсэлтэй болгох зэрэгт сорилго болдог байна. Дэмбээнд “шогшино” гэж байдаг. Энэ нь морины явдлаар зүйрлэн хурдлан аялж тоглох арга юм. Эх сурвалж: Зууны мэдээ сониноос..

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?