ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд(62 кг) өөрийн гол өрсөлдөгч болох “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул нарыг тойргийн барилдаан хийж дараалан ялснаар (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) зургаа дахь удаагаа Монгол Улсын аваргад түрүүллээ. Тэмцээний эхний өдөр ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга , 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар жиндээ түрүүлж, улсын аваргын анхны титмийг зүүлээ. Харин ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар түрүүлснээр хошой аварга боллоо гэж Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮНГ ТОЛИЛУУЛБАЛ:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
1. Занданбудын Занабазар (Хилчин)
2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)
3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар) 3. Батжаргалын Төгс (МУБИС)
61 кг:
1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч) 3. Энхбатын Энхболд (Аваргууд)
65 кг:
1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
2. Төмөр-Очирын Тулга (Хүч)
3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс) 3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
70 кг:
1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
3. Гансүхийн Бэгзжав (Алдар) 3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
74 кг:
1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)
2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд) 3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
3. Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг:
1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)
3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)
68 кг:
1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)
3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)
72 кг:
1. Энх-Амарын Даваанасан (Алдар)
2. Баярбаатарын Сарнай (Налайх)
3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)
76 кг:
1. Ганбатын Ариунжаргал (Алдар)
2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)
3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)