ОЛИМПИЙН ТАМИРЧИН Б.ЭНХХҮСЛЭН ТАЙЛАНДЫН ПУКЕТИЙГ ЗОРИЛОО

2022-07-04  

No description available.

 Дэлхийн Усны Спортын Холбоо (FINA) -ноос Тайландын Пукет хотод 2022 оны долдугаар сарын 2- ноос 2023 оны долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх усан спортын мэргэшсэн дасгалжуулагч, усан сэлэлтийн болон хуурай дасгалыг багтаасан тамирчны хэрэгцээнд тохирсон сургалт зохион байгуулж байна. Тус удаан хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд эмнэлгийн тусламж, шинжлэх ухааны хяналт, тэнцвэртэй хоол тэжээлийн төлөвлөгөө, осол, өвчний даатгал зэргийг зааж сургахаас гадна, төгсгөлд нь FINA-ийн албан ёсны дасгалжуулагчийн эрх олгох юм байна. Энэхүү сургалтын хөтөлбөрт Монгол улсын тамирчин, ОУХМ Б.Энххүслэнг FINA-ийн зүгээс тэтгэлэгт хамруулсан байна. Энххүслэн нь Токио -2020 зуны олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд Гана, Антигуа, Камерун, Сент-Люси́, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай гараанд гарч, 27.29 секундын амжилтаар 83 тамирчнаас 51-р байрт шалгарч байсан. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын үзүүлэлтээр улсын дээд рекордыг шинэчлэн тогтоож, улмаар олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа дээд рекордыг ахиулсан Монголын шилдэг тамирчдын нэг юм.

Э.Отгонжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?